Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцжээ. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, БНХАУ-ын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо.
Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралдааны үер БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзсан хэлэлцээрийн үр дүнд, БНХАУ-ын удирдлагын талаас хил гаалийн нэвтрэлт, нүүрсний импортыг өргөжүүлэх, чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.