Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд ажиллалаа. Энэ үеэр түргэвчилсэн тест нь ханиад томуутай байхад КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх талаар хэлэлцжээ.
Түүнчлэн КОВИД-19-ийн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжид тасралтгүй хяналт тавих талаар холбогдох албаныхантай ярилцсан байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын тухай болон салбарын гажуудлыг засах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.