Дархлаажуулалтын цэгүүдийн байршил
9 сарын 23, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 34 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдэд нийт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4,012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 161,
  • II тунд 462,
  • нэмэлт сэргээх тунд 2,145 буюу нийт 2,768 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Мөн 2,886 жирэмсэн эх, 12-15 насны 66,099, 16-17 насны 26,044 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг