Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,262 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,288 нь нийслэл хотод,
- 1,374 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 6,340 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67,753 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 12,166
- Хүндэвтэр- 7,112
- Хүнд – 2,138
- Маш хүнд – 394 хүн байна.