Дундговь аймгийн иргэн 29 настай эрэгтэй Н есдүгээр сарын 8-ны өдөр мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Улмаар эрлийн ажиллагааны 16 дахь өдөр буюу есдүгээр сарын 24-ны өдөр хиймэл нуурнаас иргэн Н-ийн цогцсыг олсон байна. Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэхэд уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нь тогтоогджээ. Тус хэрэгт шалгагдаж буй Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Холбоотой мэдээ