Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,519 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 306,603 болж нэмэгдлээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,154 нь нийслэл хотод
- 1,365 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 11,387
- хүндэвтэр 6,766
- хүнд 2,144
- нэн хүнд 378 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 62,426 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7533 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 18 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.