Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
10 сарын 1, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 24 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Цэгүүдэд нийт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 72,
  • II тунд 234,
  • нэмэлт сэргээх тунд 1,302 буюу нийт 1,608 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Түүнчлэн 2,909 жирэмсэн эх, 12-15 насны 66,763, 16-17 насны 26,243 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг