ШВЕДИЙН ХОККЕЙЧИД ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
5 сарын 21, 2018

Шведийн шигшээ багийн хоккейчид финалын тоглолтонд торгуулийн цохилтоор /буллит/ Швейцарийн багийг 3:2 харьцаагаар буулган авснаар дэлхийн аварга цолыг хүртлээ. Шувтаргын тоглолт Дани улсын Копенгаген хотын “Роял-Арена” спортын ордонд болжээ.
 
Шведийн багийн тамирчин Густав Нюквист тоглолтын 18 дахь минутанд, Мика Зибанежад 35 дахь минутанд тус тус гоол оруулсан бол ялалтын буллитыг Филип Форсберг хийсэн байна. 
 
Финалын тоглолтын өмнө 3 дугаар байрын төлөөх тоглолт болж, АНУ-ын шигшээ баг Канадын хоккейчдыг 4:1 харьцаагаар ялжээ.
 
ДАШТ-ий шилдэг тамирчнаар 8 гоол оруулж, 12 оновчтой дамжуулалт хийсэн Америкийн Патрик Кейн шалгарсан бол 9 шайб оруулсан Финландын Себастьян Ахо шилдэг мэргэн цохигч болсон байна.
 
Шведүүд хоёр жил дараалан дэлхийн аварга болж байгаа бөгөөд өнгөрсөн оны ДАШТ-ий финалын тоглолтонд канадчуудыг 2:1 харьцаагаар буллитаар ялж байсан юм.
 
Шведийн шигшээ баг нийтдээ 11 удаа дэлхийн аварга болсон бол швейцарьчууд ДАШТ-ий шувтаргын тоглолтонд 3 дахь удаагаа оролцлоо. Швейцарийн баг ДАШТ-ээс 8 удаа хүрэл медаль хүртжээ.