Орон нутгийн нийтийн болон тасалгаат хатуу вагонд халдвар хамгааллын дэглэм баримтлан гурван зорчигч аялах боломжтой боллоо
10 сарын 4, 2021

Аравдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн харилцааны галт тэрэгний бүрэлдэхүүний нийтийн болон тасалгаат  хатуу вагонд халдвар хамгааллын дэглэм баримтлан гурван зорчигч аялах боломжтой босныг УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Тасалгаат хатуу вагонд гэр бүлийн гишүүд аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг тасалгаанд дөрөв хүртэл зорчигч аялах боломжтой аж.