Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР