Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 1,107 нь нийслэл хотод
- 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
- Хөнгөн 13,006
- Хүндэвтэр 6,721
- Хүнд 2,051
- Нэн хүнд 332 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй бөгөөд 21-ээс дээш насны иргэд байжээ.