Намагт шигдсэн, осголтын байдалтай байсан иргэнийг аварсан байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн тавдугаар хэсэгт “Дунд намаг" гэдэг газарт намагт нэг хүн шигдсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 21-ний өдрийн 05:38 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход “Дунд намаг" гэдэг газраас хойд зүгт хоёр км-т иргэн намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1:10 цаг ажиллан аварчээ. Ингээд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.