Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,021 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 362,526 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд
- 690 нь Улаанбаатар хотод,
- 331 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,682 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,563 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44,375 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7,198
- Хүндэвтэр - 6,219
- Хүнд – 1,845
- Маш хүнд -301 хүн байна.