Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүн, мөн гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч өөр улсын харьяат болоогүй хүн өөр улсад зорчих бол Гадаадын иргэн, харьяатын газраас Зорчих үнэмлэх олгоно.
3орчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд зорчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт зорчих үнэмлэхээ хураалгана.
Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчил бүхий зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг хураан авна.
Зорчих үнэмлэх авахад бүрдүүлэх баримт бичиг:
- өргөдөл
- оршин суух үнэмлэх
- 3.5х4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг
Хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авсан албан хаагч зорчих үнэмлэхийг ажлын 5 өдөрт багтаан олгоно.
3орчих үнэмлэхийн хугацаа дууссан, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл мэс ажилбар хийлгэснээс үнэмлэх эзэмшигчийн царай өөрчлөгдсөн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн зорчих үнэмлэхийг дахин олгоно:
- оршин суух үнэмлэх
- зорчих үнэмлэх /хугацаа нь дууссан бол/
- 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
- зорчих үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн өргөдөл
- зорчих үнэмлэх үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай холбогдох баримт болон цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тодорхойлолт
- зорчих үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох
- гэмтээсэн, засварласан
- бусдад шилжүүлсэн
- хуульд заасан бусад үндэслэлээр зорчих үнэмлэхийг хүчингүй болгоно.