Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээг хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, авто замын түгжрэлийг бууруулах хэд хэдэн хувилбарыг ярилцаж байгаа аж.
- Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах,
- Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
- Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
- Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох,
- Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна хэмээн үзэж байгаа аж.