Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5,928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд I тунд 73, II тунд 167, нэмэлт сэргээх тунд 4,223, нийт 4,463 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.7 хувь байна. Мөн 2,960 жирэмсэн эх, 12-15 насны 67,646, 16-17 насны 26,609 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6