Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 43, суурин 45 цэг ажиллана.
Эдгээрт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5,868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 76, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 4,613, нийт 4,875 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.
Мөн 2,962 жирэмсэн эх, 12-15 насны 67,665, 16-17 насны 26,618 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6