Өнөөдөр дархлаажуулалтын явуулын 31 баг, суурин 65 цэг ажиллана
11 сарын 18, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 31 баг, суурин 65 цэг ажиллана. Эдгээрт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5,868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 79, II тунд 207, нэмэлт сэргээх тунд 4,575 буюу нийт 4,861 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувь байна.

Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,818, 16-17 насны 26,670 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг