Монгол орны нийт нутгийн 46.7 хувь нь цастай байна
12 сарын 2, 2021

Хиймэл дагуулаас авсан мэдээллээр 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 46.7 хувь нь цастай, 58.2 хувь нь цасгүй байна. Мөн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр нутгийн хойд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүний хамгийн их нь Увсын Малчинд 24 см, Хяргас 10 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Баянхонгорт 12 см, Хөвсгөлийн Чандагатад 9 см, бусад хэсгээр 1-8 см зузаан цастай байна.