240 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр хүн нас баржээ
12 сарын 21, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 240 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 388,544 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 236 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 169 нь Улаанбаатар хотод,
  • 67 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,974 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,918 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-742
  • Хүндэвтэр-1,109
  • Хүнд-288
  • Маш хүнд-33 хүн байна.