МИАТ, Төрийн банк зэрэг байгууллагын 49 хувьчилна
5 сарын 23, 2018

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгойн” хөрөнгө оруулалтын асуудлаар шийдэлд хүрэх мөн төрийн өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ долоо хоногийн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах үеэр “Эрдэнэс Тавантолгойн” 30 хувьд IPO гаргах саналыг Засгийн газрын зүгээс танилцуулсан. Ингээд бүлгийн гишүүд тодорхой төсөл оруулж ирэхийг хүссэн билээ. Тэр утгаараа “Эрдэнэс Тавантолгой” төслийг хэрхэн хөдөлгөх, хөрөнгө оруулалтын асуудлаа ямар аргаар шийдэх вэ гэдэг дээр Засгийн газрын гишүүд ярилцаж байна.

Үүнээс гадна Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Энэ төслийг хэлэлцэх юм. Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Нэгт, төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгажээ.
  • Хоёрт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг. Энэ компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үзсэн байна.
  • Гуравт, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк, холбооны гурван компани зэрэг 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах асуудлыг тусгажээ.

Төрийн өмч хувьчлах тухай дээрх төслийг Засгийн газар дэмжсэн байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк зэрэг байгууллагын 49 хувьчлахаар шийдлээ. Одоо УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэх юм.