Өнгөрсөн тав хоногт зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, таван иргэн амиа алджээ
12 сарын 24, 2021

Сүүлийн гурав хоногт Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 1,142 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн гэмтэж бэртэж, таван хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.

Хүн гэмтсэн, амь нас нь хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр найман хүн,
  • Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн хүн гэмтжээ.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 хүн гэмтэж, 3 хүний амь нас хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг гэмтэж бэртсэн байна
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 хүний амь нас хохирсон байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 250 зөрчлийг нийслэлд, 154 зөрчлийг орон нутагт хяналт шалгалтаар илрүүлжээ. Иймд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.