Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэг 09:00-20:00 цагт ажиллана. Эдгээрт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдвараас сэргийлэх вакцины
- I тунд 63,
- II тунд 134,
- нэмэлт сэргээх тунд 1,881 буюу нийт 2,078 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Мөн 2,987 жирэмсэн эх, 12-15 насны 68,271, 16-17 насны 26,902 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6
7