Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
5 сарын 23, 2018

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж байна. Тус хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ цаг үеийн асуудлууд хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын зарим сайд нарыг огцруулах тухай хугацаатай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа билээ. Уг шаардлагын хугацаа дуусгавар болж буй тул тус бүлгийнхэн үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх алхмынхаа тухай хэлэлцэх юм байна.