Улаанбаатар хотод 171 суурин, 11 түр цэг ажиллаж байнх
12 сарын 28, 2021

Өнөөдөр 2021.12.28-нд Улаанбаатар хотод 171 суурин, 11 түр цэгт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 64, II тунд 114, нэмэлт сэргээх тунд 1,400, нийт 1,578 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,293 (76.8 хувь), 16-17 насны 26,914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Нийт 900,000 иргэн вакцины нэмэлт III тунд хамрагдсан болохыг Засгийн газраас мэдээлжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7