Ховд аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо
1 сарын 13, 2022

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна. Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ. Түүнчлэн Дорнод, Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.