Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 158, түр 2 цэг ажиллана. Эдгээрт 160 багийн 748 эмч, ажилтан ажиллаж, 8,100 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 57,
- II тунд 92,
- III тунд 1,953,
- IV тунд 2290 буюу нийт 4,392 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,473 (77 хувь), 16-17 насны 27,011 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
Цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6