“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтарч мод, бут, сөөг, цэцэг, зүлэг тарьж, ургуулах, арчилж, хамгаалах, үр, суулгац бэлтгэх чиглэлээр иргэд, олон нийтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдлэг боловсрол олгох цогц сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн инженер, сургагч багш нарын баг, хамт олон удирдан явуулж, хороодын албан хаагчид, иргэдийн төлөөллүүд цахимаар, асуудал хариуцсан хэлтэс, албан хаагчид танхимаар оролцсон юм.
Сургалтын агуулга:
- Мод, сөөг тарих арга, технологи
- Нэг наст цэцэг болон зүлэг тарих, арчлах аргачлал
- Мод, сөөгний арчилгаа
- Ургамлын өвчин хортон, шавжтай тэмцэх нь
- Ногоон байгууламжийн усалгаа ба усжуулалтын систем
- Мод үржүүлгийн газар байгуулах нь
- Үр түүх, бэлтгэх, хадгалах, тарих аргачлал
- Сэргээгдэх эрчим хүчний давуу талууд
- Мини цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөө
- Ногоон байгууламжийн ажилд хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тэдгээртэй аюулгүй ажиллах заавар, зөвлөмж