Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 154, түр гурван цэг ажиллана. Эдгээрт157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 54,
- II тунд 77,
- III тунд 1,400,
- IV тунд 1,578 буюу нийт 3,109 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,028 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,498 (77.1 хувь), 16-17 насны 27,020 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6