АН-ын ҮБХ дотоод сонгуулийн асуудлаар хуралдав
1 сарын 25, 2022

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2022.01.25/ цахимаар 67 хувийн ирцтэйгээр хуралджээ. Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өчигдөр “Улсын дээд шүүхийн шийдвэрт нийцүүлж, АН-ын даргын сонгуулийг дахин зарлана” гэж  мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр С.Эрдэнийн талаас тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, намын дотоод сонгуулийн асуудлаар хэлэлцсэн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллээ.

УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт УДШ-ийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолд тодорхой зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны  болохыг тогтоосон. Ийм учраас АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж  буй нөхдүүд Улсын дээд шүүхийн шийдвэрт  тулгуурлаж   хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихсэн" гэсэн юм.