Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,614 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1498 нь Улаанбаатар хотод, 1116 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,084 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,312 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,445
- Хүндэвтэр – 6,600
- Хүнд - 932
- Маш хүнд – 107 хүн байна.