Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
5 сарын 18, 2022

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд санал хүргүүллээ. Тэрбээр албан бичигтээ баруун бүсийн аймгуудын ноолуурын үнийг тогтворжуулах, малын түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх талаар арга хэмжээ авахыг хүслээ. Ингэхдээ баруун бүсийн аймгуудын ноолуурын үнийг зөрүүг багасгахын тулд Засгийн газраас дэмжлэг авч буй ноолуурын үйлдвэрүүдэд баруун аймгуудын ноолуур авах шаардлагыг тавих саналыг хүргүүлжээ.