Д.Сумъяабазар: “Оюу толгой”-г зогсоохгүй, гэрээг цуцлахгүй. “Оюу толгой” төслийг Засгийн газар зогсооно гэж байхгүй
4 сарын 16, 2019

АмЧам буюу Америкийн худалдааны танхимын энэ удаагийн уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож салбарынхаа талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарал татаад буй асуултанд хариулт өглөө. Энэ үеэр “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын буюу “Дубайн гэрээ”-г цуцлах тухай УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэе.

  • "Оюутолгой" дээр хангалттай улс төр хийж байгаа. Одоо "Оюу толгой"-оор улс төр хийхээ болих хэрэгтэй.
  • Монголын төр тухайн цаг үедээ шийдвэрээ гаргаад, олон улсын гэрээ, конвенцид үндэслэн хэлэлцээр хийсэн. Монголын төр бол төр.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл дээр дэлхийн 15 том банк ажиллаж байгаа. Энэ бол тоглоом биш. Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэж, сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй, ухаантай хандах ёстой.
  • Гэрээг төгс гэж хэлэхгүй. Засах хэрэгтэй. Ширээний ард суугаад, хэлэлцээд, ухаалгаар ярих ёстой.
  • Хайгуулын 17 000 тусгай зөвшөөрөл олгосноос ганцхан "Оюутолгой"-н орд л илэрсэн. Энэ орд Монголыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж буй. Роберт Фрийдланд Оюутолгойн энэ ордыг нээсэнд нь бид талархах ёстой.
  • Дахиад хэд хэдэн "Оюутолгой" байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хайгуулаа урагшлуулах хэрэгтэй.
  • “Оюу толгой”-г зогсоохгүй, гэрээг цуцлахгүй. “Оюу толгой” төслийг Засгийн газар зогсооно гэж байхгүй.
  • “Оюу толгой” төсөл урагшлах ёстой. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой. “Оюу толгой”-н гэрээнд санаа зовох зүйлгүй.