Оростой тохирох онцгой даалгавар МАН-д ирлээ
5 сарын 7, 2018

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдэд мэдээлэл өгөхдөө ирэх зургадугаар сард газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Дорноговьд баригдах уг үйлдвэрийн ТЭЗҮ нь хэдийнэ бэлэн болчихсон, эдийн засгийн тооцоолол нь үр өгөөжтэй гарсан талаар дуулгав.

Газрын тосны үйлдвэр барьж, газрын тосоо боловсруулах нь монголчуудын олон жилийн мөрөөдөл. Олон ч газар үйлдвэр барих шав тавьсан, олон ч ТЭЗҮ хийсэн, гэвч шав тавьсан газар нь шарилжнаас өөр юу ч ургаагүй, цаас л баахан үйлдвэрлэсэн байх.

  Энэ удаад Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.доллараар нефтийн үйлдвэртэй болох том зорилгыг Ардын засаг амалчихаад байгаа. Гэхдээ оросууд зөвшөөрвөл шүү дээ. Тэд зөвшөөрөхгүй бол цахилгаан станц баригдахгүй, газрын тосны үйлдвэр ч газрын гаваар орно гэж мөрийцсөн ч болно.

Монгол Улс Оросоос шатахууны бүрэн хараат. Бас эрчим хүчний. Орос Монголын гадаад худалдааны нийт хэмжээ 1.7 орчим тэрбум доллар. Үүний тавхан хувь нь буюу 500-600 сая ам.доллар нь Монголд орж ирдэг. Үлдсэн нь 1.2 тэрбум ам.доллар нь Оросоос худалдаж авдаг шатахуун, эрчим хүчинд өгч буй монголчуудын төлбөр.  

Хэдэн зуун сая долларын ашигтай наймаа, зах зээлээ алдахгүйн тулд оросууд Монголын том төслүүдийг үргэлж гацаасаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Эгийн голын цахилгаан станцын төсөл оросуудын шууд оролцоотойгоор нам зогсчихоод байгаа юм.

Эгийн гол дээр цахилгаан станцыг барих монголчуудын гурван удаагийн оролдлого гурвуулаа оросуудын оролцоотойгоор таг зогссон байдаг. Анх 1970 онд яригдаж эхэлсэн энэ төслийг 1990 онд хэрэгжүүлэхээр оролдсон ч чадаагүй. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн засаг Хятадаас авах нэг тэрбум ам.долларыг уг төсөлд зарцуулахаар төлөвлөж байсан ч бас гацаасан. Төслийг санхүүжүүлэхээр тохирсон Хятадын тал гэнэт яриа хэлцлээсээ татгалзаж, “Та нар Оросоос зөвшөөрөл авахгүй бол бид санхүүжүүлж чадахгүй боллоо” гэснийг төсөл хариуцаж байсан Д.Одхүү ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Эгийн голын төсөл гацсан нь Байгаль нууртай холбоотой гэдэг ч үнэндээ бол Оросын үндэстэн дамнасан компаниуд зээл, ашгаа алдахыг хүсээгүй хэрэг.

Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсноо зарласан юм. Үйлдвэрийг Энэтхэг улсын Экспорт-Импорт банкнаас авах тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр болсноо засгаас мэдээлж буй.

Монгол Улс жилд дунджаар нэг сая тонн автобензин, дизелийн түлш импортолдог. Үүнд тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг. Шатахууны хувьд Оросоос 80 хувийн хараат.  Тиймдээ ч Орос найтаах төдийд л Монголд ханиад тусчихдаг гэмтэй. Үе, үеийн Засгийн газрын нэг толгойны өвчин  шатахууны үнийн өсөлт байсаар ирсэн, байсаар ч байгаа.

Монгол айл болгоны асуудал болдог шатахууны үнийг зохицуулах, боловсруулах үйлдвэртэй болж гэмээнэ гадагшаа урсаж буй долларын урсгалаа дотооддоо шингээх, нөгөө талдаа хойд хөршөөс шууд хараат зах зээлээ өөрсдөө “атгах” нь монголчуудад ашигтай гэж Засгийн газар үзэж буй юм. Нефтийн үйлдвэр барьснаар эдийн засгийн өсөлтийг 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг ч Г.Занданшатар сайд тайлбарлана билээ.

Үйлдвэр барих санхүүжилт нь бэлэн, барих эзэд нь бэлэн, бас ТЭЗҮ нь ч бэлэн. Гэхдээ энэ төсөл ирэх зургадугаар сард эхэлнэ гэдэгт эдийн засгийн хүрээнийхэн итгэлгүй байгаа юм. Хэдийгээр үйлдвэр барих мөнгийг нь гаргаж буй энэтхэгчүүд өөрсдөө үйлдвэр барихаа мэдэгдээд байгаа. Тэгвэл уг төсөл дээр оросууд ч бас ашиг сонирхлоо илэрхийлээд эхэлсэн гэх. Тэд нефтийн үйлдвэр барих төсөлд оролцох сонирхлоо Монголын Засгийн газарт  уламжилсан бололтой.

Ийнхүү хорь гаруй жил ярьсан газрын тосны үйлдвэрийг барих асуудалд оросууд ахиад оролцоод эхэлсэн нь тэд нэгд, зах зээлээ алдах, хоёрт Монголыг хараат байдлаасаа гаргахыг хүсээгүй байж мэдэх хардлага төрүүлж байна. Оросууд зөвшөөрөөгүй гэх ганц шалтгаанаар олон төсөл гацсаны адил  газрын тосны үйлдвэр барих Ардын засгийн амттайхан амлалт  газрын гаваар орж, Эгийн голын төсөл шиг  'эмо үүрд' болж үлдэх юм биш биз дээ.

 газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдэд мэдээлэл өгөхдөө ирэх зургадугаар сард газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Дорноговьд баригдах уг үйлдвэрийн ТЭЗҮ нь хэдийнэ бэлэн болчихсон, эдийн засгийн тооцоолол нь үр өгөөжтэй гарсан талаар дуулгав.

Газрын тосны үйлдвэр барьж, газрын тосоо боловсруулах нь монголчуудын олон жилийн мөрөөдөл. Олон ч газар үйлдвэр барих шав тавьсан, олон ч ТЭЗҮ хийсэн, гэвч шав тавьсан газар нь шарилжнаас өөр юу ч ургаагүй, цаас л баахан үйлдвэрлэсэн байх.

  Энэ удаад Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.доллараар нефтийн үйлдвэртэй болох том зорилгыг Ардын засаг амалчихаад байгаа. Гэхдээ оросууд зөвшөөрвөл шүү дээ. Тэд зөвшөөрөхгүй бол цахилгаан станц баригдахгүй, газрын тосны үйлдвэр ч газрын гаваар орно гэж мөрийцсөн ч болно.

Монгол Улс Оросоос шатахууны бүрэн хараат. Бас эрчим хүчний. Орос Монголын гадаад худалдааны нийт хэмжээ 1.7 орчим тэрбум доллар. Үүний тавхан хувь нь буюу 500-600 сая ам.доллар нь Монголд орж ирдэг. Үлдсэн нь 1.2 тэрбум ам.доллар нь Оросоос худалдаж авдаг шатахуун, эрчим хүчинд өгч буй монголчуудын төлбөр.  

Хэдэн зуун сая долларын ашигтай наймаа, зах зээлээ алдахгүйн тулд оросууд Монголын том төслүүдийг үргэлж гацаасаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Эгийн голын цахилгаан станцын төсөл оросуудын шууд оролцоотойгоор нам зогсчихоод байгаа юм.

Эгийн гол дээр цахилгаан станцыг барих монголчуудын гурван удаагийн оролдлого гурвуулаа оросуудын оролцоотойгоор таг зогссон байдаг. Анх 1970 онд яригдаж эхэлсэн энэ төслийг 1990 онд хэрэгжүүлэхээр оролдсон ч чадаагүй. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн засаг Хятадаас авах нэг тэрбум ам.долларыг уг төсөлд зарцуулахаар төлөвлөж байсан ч бас гацаасан. Төслийг санхүүжүүлэхээр тохирсон Хятадын тал гэнэт яриа хэлцлээсээ татгалзаж, “Та нар Оросоос зөвшөөрөл авахгүй бол бид санхүүжүүлж чадахгүй боллоо” гэснийг төсөл хариуцаж байсан Д.Одхүү ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Эгийн голын төсөл гацсан нь Байгаль нууртай холбоотой гэдэг ч үнэндээ бол Оросын үндэстэн дамнасан компаниуд зээл, ашгаа алдахыг хүсээгүй хэрэг.

Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсноо зарласан юм. Үйлдвэрийг Энэтхэг улсын Экспорт-Импорт банкнаас авах тэрбум