Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын тархалттай холбоотой өнөөдрийн /2020.11.25/ 11.00 цагийн мэдээллээ танилцуулж байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар илрээгүй, харин Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Улаанбаатар хотод зургаан тохиолдол тус, тус нэмэгдэж, батлагдсан тохиолдол 699 болжээ. Батлагдсан 699 тохиолдлоос 350 хүн нь өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Маш хүнд нэг /амьсгалын аппаратанд байгаа/, хүндэвтэр 56, хөнгөн 296 хүн байна.
Covid-19 цар тахлын голомт болоод буй Улаанбаатар хотыг дүүргээр нь танилцуулбал, Баянгол 14, Сонгинохайрхан 9, Банязүрх 17, Сүхбаатар 11, Чингэлтэй 1, Багануур 1, Хан-Уулд 7 тохиолдол тус бүр бүртгэгджээ.