А.АРИУНЗАЯА: Он дуустал хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ
4 сарын 18, 2022

   Засгийн газраас улсын төсөвт тодотгол хийх төслийг өргөн барихдаа хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор тусгасан талаар Хөдөлмөр, нигмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

 Тэрбээр “Ирэх долдугаар сар хүртэл хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал хэлбэрээр олгохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзээд ийнхүү 100 хувь өгөхөөр шийдвэрлээ. Он дуустал хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоно” гэв.