И-баримтын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн.
Азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй талаар Татварын Ерөнхий Газраас мэдээлж байв. Өөрөөр хэлбэл QR кодтой баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй аж.
Ташрамд дурдахад, НӨАТ-ын сугалааны шууд тохирол 2022 оны аравдугаар сарын 12-нд болж, 36,499 азтан тодорсон билээ.