Эрүүл мэндийн хичээлийг энэ намраас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад заахаар болжээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Олон нийттэй харилцах, эргэх холбоо хариуцсан мэргэжилтэн С.Отгонсүхээс тодруулахад “Энэ намраас эхлэн эрүүл мэндийн хичээлийг сурагчдад заахаар болсон. Одоогоор ажлын хэсэг байгуулагдан хичээлийн хөтөлбөрийг боловсруулж байна” гэлээ.
Эрүүл мэндийн хичээлийг заахдаа тусгай цаг нэмэлгүйгээр хичээлийн агуулгыг заах аж. Тиймээс сургууль бүр дээр 2-5 багшийг нөөц багшаар бэлтгэх гэнэ. Түүнчлэн Эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгатай байлгахаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа юм байна. Үүнд, осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендер гэсэн хэсэг багтах аж.
Эрүүл мэндийн хичээл заах багш нарыг наймдугаар сард мэргэшүүлсний дараа, ирэх есдүгээр сард IV-XIIангийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг заах юм байна.