Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,230 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 454,112 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 628 нь орон нутагт, 602 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,800 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,606 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,462
- Хүндэвтэр - 3,703
- Хүнд - 582
- Маш хүнд – 53 хүн байна.