Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,406 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 216 нь Улаанбаатар хотод, 96 нь орон нутагт бүртгэгджээ.
Уг өвчний улмаас өнгөрсөн хоногт эндэгдэл бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,518 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,140
- Хүндэвтэр – 2,759
- Хүнд - 378
- Маш хүнд – 52 хүн байна.