Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 464,394 болж нэмэгдэв. Шинэ тохиолдлуудын 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 818, хүндэвтэр 2,009, хүнд 235, нэн хүнд 43 хүн байна.
Түүнчлэн 9,829 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.