НӨАТ-ын буцаан олголт болон сугалааны урамшуулал олгогдоогүй иргэд мэдээллээ засварлахыг зөвлөв
3 сарын 7, 2022

НӨАТ-ын буцаан олголт болон сугалааны урамшуулал олгогдоогүй иргэд мэдээллээ засварлахыг холбогдох байгууллагуудаас зөвлөлөө. Ebarimt болон ehalamj системийн мэдээлэл нь арилжааны банкны мэдээлэлтэй зөрөхгүй байх нь. НӨАТ-ын 2021 оны буцаан олголтыг өгч дууссан. Харин мэдээлэл зөрүүтэйн улмаас мөнгөө авч чадаагүй бол дээрх алхмыг хийх юм байна. Сугалааны урамшууллын мөнгийг хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгодог журамтай.