Украин, ОХУ-ын хэлэлцээр өнөөдөр үргэлжилнэ
3 сарын 15, 2022

Энхийн гэрээ байгуулах гол зорилготой ОХУ, Украины хэлэлцээр техникийн шалтгаанаар нэг өдөр завсарлаад өнөөдөр үргэлжилнэ. Хэлэлцээрт ОХУ Украиныг төвийг сахих бодлого хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 60 000-аас хэтрүүлэхгүй байх, Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, Крымыг ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх гэсэн чанга нөхцөлийг тавиад байгаа билээ.  

Завсарлага авах нэг өдрийн хугацаанд Киевт орон сууцны барилга пуужингийн довтолгоонд өртөж, хоёр талаас байлдаан улам ширүүсээд байгаа бөгөөд хэвлэлүүд энэ байдал хэлэлцээрийн уур амьсгалд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжилсон агуулгатай мэдээлэл бэлтгэн цацаж байна.