Барууны болон Европын эрх баригчид Оросын бүх их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг цуцлах шийдвэр гаргалаа
3 сарын 15, 2022

Бизнесийн чиглэлийн коллеж сургуулиудын холбоо /AACSB/, Бизнесийн чиглэлээр төгсөгчдийн холбоо, Менежментийн хөгжлийн Европын сан /EFMD/  зэрэг байгууллагуудаас Оросын бүх их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг цуцлах шийдвэр гаргалаа. Тиймээс, ОХУ-ын их, дээд сургуулиудын бакалавр болон магистрын диплом хүчингүй болж байна.  

Европын ихэнх олон улсын компаниуд их, дээд сургуулиуд мөн ажилд орох эсхүл цаашид үргэлжлүүлэн суралцахад заавал магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн дипломтой байхыг шаарддаг юм.

Барууны болон Европын эрх баригчдын гаргасан эл шийдвэр нь оросууд болон Орост их, дээд сургууль төгсөгчдөд халгаатай шийдвэр болж, хүссэн сургууль, ажилдаа орох боломж, эрх нь ийнхүү хязгаартай, хавчигдаж эхэллээ.