Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ
3 сарын 16, 2022

ЦУОШГ-т “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг "Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд" сэдвээр үргэлжилнэ.

11.00 цагт Монголын Залуучуудын холбооноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт МҮЭХ-нд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудын өнөөгийн байдал, тэднийг ажлын байрны баталгаагүй болгож буй хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11.00 цагт БХБЯ-нд тус яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 95071740

14.00 цагт Монголын урчуудын эвлэлийн байранд "Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо" хэлэлцүүлэг болно.

15.00 цагт УУХҮЯ, БОАЖЯ-ны гадна малчид, байгаль хамгаалагчид хамтран Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" ХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.