Кристиан Эриксен “Евро 2020”-иос хойш анх удаа шигшээ багтаа дуудагдлаа
3 сарын 16, 2022

Данийн шигшээ багийн ахлагч асан Кристиан Эриксен өнгөрсөн зун “Евро 2020” тэмцээний хэсгийн эхний тоглолтыг дуулиантайгаар орхисноосоо хойш анх удаа шигшээ багтаа дуудагджээ. Тус тоглолтын үеэр түүний зүрх хэсэг хугацаанд зогссоныг уиншигчдын ихэнх нь санаж буй биз. Үүний дараа тэрээр зүрхэндээ аппарат /кардиовертер-дефибриллятор/ суулгуулсан. Улмаар “Милан” багаа орхиж, өвлийн солилцооны “цонх”-оор “Брентфорд” багт нэгдсэн юм. Түүнийг өнгөрсөн сарын 26-нд “Ньюкасл”-тай тоглохоор сэлгээгээр талбайд гарч ирэхэд цэнгэлдэхэд байсан үзэгчид алга ташин баяр хүргэсэн билээ. “Брентфорд” уг тоглолтод хожигдсон ч дараа нь “Норвич Сити”, “Бернли”-г дараалан хожиход К.Эриксен бүтэн тоглосон юм.  

К.Эриксен энэ сарын 26-нд Нидерланд, 29-нд нутагтаа Сербийн багтай хийх тоглолтод оролцох бөгөөд дээрх хоёр тоглолтод бэлтгэлийг Испанид хийх юм байна.