Монгол Улс 2022 оны эхний хоёр сард нийт 123 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.2 тэрбум америк доллар, импорт 1.0 тэрбум америк доллартай гарсан байна.
Импорт хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 115.4 сая ам.доллароор өсөв. Үүнд автобензин 54.6 сая ам.доллар, суудлын автомашин 20.6 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 17.7 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Импортын үнийн дүнг 2022 оны эхний хоёр сараар авч үзвэл, ОХУ 34.6 хувь, БНХАУ 27.8, Япон Улс 8.6, БНСУ 4.9, АНУ 2.7, ХБНГУ 2.6 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.3 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 6.6 хувийг арматур, 2.3 хувийг цахилгаан эрчим хүч, 2.1 хувийг азотын бордоо импортолжээ. Харин Япон улсаас импортолсон барааны 73.3 хувийг суудлын автомашин эзэлж байгааа бол БНХАУ-аас импортолсон барааны 8.4 хувийг цахилгаан эрчим хүч, 4.6 хувийг ачааны тэрэг, 87.0 хувийг олон нэр төрлийн бага жинтэй бараа бүтээгдэхүүн эзэлж байна.