МУГЖ Ж.Уранчимэгийн “Сувилагч чамдаа баярлалаа” хэмээх аялан тоглолт 21н аймагт эгшиглэх гэж байна. Энэхүү тоглолт нь 2016оноос хойш 7дахь жилдээ тасралтгүй үргэлжлэн хүрч хүлээлт үүсгэдэг гайхалтай тоглолт юм. Хүн ардынхаа энхийн манаанд цуцашгүй зогсох сувилагч нараа МСН-с шагналын хур буулган баярлуулах ажээ. Дуун цэнхэр хадгаа өргөхөөр сэтгэлийн дуудлагаараа алс хол аймагуудыг зориж буй дуучин МУГЖ Ж.Урнаа болон түүний хань Дуучин П.Хатанбаатар нартаа фэнүүдийнх нь өмнөөс амжилт хүсэн ерөөе. Уянгат сайхан дуун цацал 21-н аймаг эгшиглэх мөч ойртсоор байна.
Холбоотой мэдээ