Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ Их эеэ дөрөвдүгээр сарын 9-нд хийхээр боллоо.
МҮБХ энэ талаар “Холбооны дүрмийн 11.2.2-т “МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс Их Эеийн товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батална”, мөн дүрмийн 11.2.1-д “МҮБХ-ны удирдах дээд байгууллага нь Их Эе байна. Их Эе дөрвөн жил тутамд 256-аас доошгүй төлөөлөгч хуралдана”, 11.18-д “Цэцдийн зөвлөл МҮБХ-ны ээлжит Их Эеийн товыг зарлана” хэмээн тус тус заасан.
Үүнийг үндэслэн 2022 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн цахим хурлаас нийт 67 гишүүний 46 нь буюу 68.7 хувь нь Цэцдийн зөвлөлийн зарим гишүүдийн гаргасан “Ээлжит Их Эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний Бямба гаригт хуралдуулна” гэсэн саналыг дэмжсэн тул ээлжит Их Эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдуулахаар тогтов” гэв.