Жүжигчин Д.Дэлгэрсайханы эхнэр: Охин маань хандив босгох хэмжээнд өвдөөгүй
3 сарын 24, 2022

Жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүнд өвчин туссан учраас тэрбээр хөдөө орон нутгаар ганцаараа тоглолт хийгээд явж байгаа гэх мэдээлэл тархсан.  Тэрбээр ийн хариулт өгчээ. Д.Дэлгэрсайхан "Цахим орчинд манай хүүхдийг хүнд өвчнөөр өвдсөн гэж мэдээлсэн байна. Охин маань хотод эмнэлэгт хэвтэж байгаа. Гайгүй байгаа. Хандив цуглуулах хэмжээнд хүнд өвчнөөр өвдөөгүй. Бид "Маск" продакшны залуу жүжигчид болоод дуучидтай хамтарч тоглолтоо хийгээд явж байна. Өчигдрөөс эхлээд цахим орчинд түгсэн бичлэг бол зургаан сарын өмнө хөл хориотой үед тавьж байсан юм. Тэр бичлэгийг л цахим орчинд сэргээчихсэн бололтой. Бид хөдөө орон нутгаар тоглолт хийж байгаа нь үнэн. Охин маань хандив босгох хэмжээнд өвдөөгүй. Хэрэв бид "Маск"-ынхаа жүжигчдэд "Туслаач" гэж хандсан бол дуртай нь аргагүй хандив эхлүүлнэ. Одоо тэд охиноос минь хүнд өвчтэй хүүхдэд туслахаар хандивын аян өрнүүлж, дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийх гэж байгаа шүү дээ" гэлээ.